Бидний

Эрхэм зорилго

Монголын болон Олон улсын хэрэглэгчдэд эрүүл мэндэд ээлтэй чацарганатай бүтээгдэхүүнийг нийлүүлэх

Бидний

Алсын хараа

Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн стандартад нийцүүлэн орон нутагт тариалсан чацаргана жимсэнд суурилсан өрсөлдөх чадвартай чацарганы салбарыг хөгжүүлэх хөдөлгөгч хүч нь болж ажиллах

Чацарганы

Ид шид

Ардын уламжлалт хэрэглээ болон шинжлэх ухааны судалгаанд үндэслэн чацарганыг хамгийн ид шидтэй хүнс хэмээн үздэг байна.

Чанар

Чацаргана жимсний чанарыг сайжруулах

Бүтээмж

Увсын чацарганы тариалалтын бүтээмжийг нэмэгдүүлэх

Төрөл

Чацарганы бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх

Ашиг тус

Увсын чацарганы өвөрмөц ашиг тусыг сурталчлах

Мэдээ, мэдээлэл

Увс аймгийн зэрлэг чацарганы түүх

Чацарганы ботаникийн нэр Hippophae L. буюу морь гэсэн утгатай грек үгнээс гаралтай. Эртний Грекчүүд морьддоо хүч тэнхээ өгөх, арьсыг нь гялалзуулах зорилгоор өгдөг байсан гэж үздэг. Түүхийн хамгийн алдартай байлдан дагуулагчдын нэг болох Чингис хаан хүч чадлыг нь сэргээх зорилгоор цэрэг, морьддоо чацаргана өгдөг байжээ. Чацарганы гайхамшигт түүх нь эртнээс улбаатай болно. Монгол улсын 21 аймгаас Увс аймгийг хамгийн сайн чацарганы нутаг гэж үздэг. Далайн түвшнээс дээш 936 метрийн өндөрт байдаг цаг агаарын эрс тэс нөхцөлд тэсвэртэй жижигхэн боловч зөөлөн жимс ургадаг бөгөөд өвлийн -50 ºС, зуны +40 хэмийн хүртэл байдаг. Мөнх цэвдэгт усаар тэжээгддэг, шаварлаг иодын хөрс нь Увсын чацарганы өвөрмөц чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулдаг.

Кластер багийн гишүүд

Манай хаяг

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Увс аймаг дахь салбарын хаяг: Увс аймаг Улаангом сум 5-р баг 8-1б

Холбоо барих

Хамтран ажиллах, асуух асуулт байвал доорх хаягаар холбоо барина уу.

МҮХАҮТ–ын Увс аймаг дахь салбар танхимын дарга: С.Сэржим

Утас: 99012304

Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Байршил