УВС ХҮНС ХК

1942 онд анх байгуулагдсан талх, нарийн боов, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, газар тариалан мал аж ахуй, туслах аж ахуйн хөгжүүлэн ажиллаж эхэлсэн. 1973 оноос жимс жимсгэнэ боловсруулах, архи ундаа үйлдвэрлэх, давс олборлох, угаалгын саван үйлдвэрлэх цехүүдийг ашиглалтанд оруулав.

Монгол улсад 1963 оноос эхэлсэн чацаргана жимс судлалын үр дүнд чацарганаас гарган авч болох амин дэмт шүүс тос зэргийг үйлдвэрийн аргаар боловсруулахад манай хүнсний үйлдвэр хамтран ажиллаж байсан бөгөөд 1973 оноос эхлэн нутгийн зэрлэг чацарганыг түүж боловсруулан үйлдвэрлэлээ эхэлжээ. 2010 онд өдөрт 10 тн жимс боловсруулах хүчин чадалтай орчин үеийн тоног төхөөрөмж бүхий чацаргана боловсруулах үйлдвэрийг ашиглалтанд оруулсан. Өдгөө манай компани элит сортын чацаргана суулгац тариалж жилдээ 250 тн жимс боловсруулан өтгөрүүлсэн шүүс, чанамал, зөөлөн эдийн тос уламжлалт технологийн аргаар үйлдвэрлэн худалдаалж байна. Харин үрийн тосыг нүүрсхүчлийн хийн экстракийн аргаар хандлан авсан Монголын анхны үйлдвэр юм.

Увс нуурын ай сав газрын өндөрлөг, цаг уурын эрс тэс уур амьсгал, шүлтлэг чулуурхаг хөрс, түүнд зохицон чацаргана тариалж буй уламжлал нь УВСЫН ЧАЦАРГАНА хэмээх исгэлэндүү, чихэрлэг амтны тансаг зохицол бүхий сортыг бий болгосон. Увсын чацарганы энэхүү ялгааг үндэслэн 2007 онд манай компани Монголдоо анхдагч газарзүйн заалтыг тодорхойлж бүртгүүлсэн ба энэхүү заалтыг өөрийн чацарганы бүтээгдэхүүндээ ашиглах эрх бүхий цорын ганц компани юм.

100 га-д тариалалт хийдэг.

САНАЛ БОЛГОЖ БУЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД:

Холбоо барих:

Хаяг: “Увс хүнс” үйлдвэрийн байр, 5 баг, Улаангом хот, Увс аймаг, Монгол улс
Утас: 75558686
Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Вэб сайт: www.uvsfoods.mn

Read 1325 times
Last modified on 02 February 2021
More in this category: БОХЧ - ОД ХХК »

Увс аймгийн зэрлэг чацарганы түүх

Чацарганы ботаникийн нэр Hippophae L. буюу морь гэсэн утгатай грек үгнээс гаралтай. Эртний Грекчүүд морьддоо хүч тэнхээ өгөх, арьсыг нь гялалзуулах зорилгоор өгдөг байсан гэж үздэг. Түүхийн хамгийн алдартай байлдан дагуулагчдын нэг болох Чингис хаан хүч чадлыг нь сэргээх зорилгоор цэрэг, морьддоо чацаргана өгдөг байжээ. Чацарганы гайхамшигт түүх нь эртнээс улбаатай болно. Монгол улсын 21 аймгаас Увс аймгийг хамгийн сайн чацарганы нутаг гэж үздэг. Далайн түвшнээс дээш 936 метрийн өндөрт байдаг цаг агаарын эрс тэс нөхцөлд тэсвэртэй жижигхэн боловч зөөлөн жимс ургадаг бөгөөд өвлийн -50 ºС, зуны +40 хэмийн хүртэл байдаг. Мөнх цэвдэгт усаар тэжээгддэг, шаварлаг иодын хөрс нь Увсын чацарганы өвөрмөц чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулдаг.

Манай хаяг

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Увс аймаг дахь салбарын хаяг: Увс аймаг Улаангом сум 5-р баг 8-1б

Холбоо барих

Хамтран ажиллах, асуух асуулт байвал доорх хаягаар холбоо барина уу.

МҮХАҮТ–ын Увс аймаг дахь салбар танхимын дарга: С.Сэржим

Утас: 99012304

Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Байршил