БОХЧ - ОД ХХК

Манай компани нь 2011 оны 11 сарын 2-ны өдөр анх үүсгэн байгуулагдсан. Бохч-Од ххк нь ХАА-н салбарт орж 2 га газарт чацаргана, үхрийн нүд тариалж мөн ойжуулалтын ажил эрхлэх болсон. Энэ хугацаандаа талбайн зурвас байгуулахад шаардагдах бургас, улиасны суулгац үржүүлж өөрийн болон эргэн тойрныхоо 20-30 га газарт ойжуулалт хийсэн. 2014 онд 2 га газарт 1300 ширхэг чацарганы мод тариалалт хийж эхэлсэн.

2017 онд ОХУ-аас 1100 ширхэг Чуйская, Алтайская, Элизабет сортуудыг нэмж нутагшуулсан. Хураан авсан чацарганаа боловсруулж чацарганы тос, шүүс хийж борлуулдаг. Мөн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмж боловсруулсан чацарганы шүүсээрээ 2 төрлийн чацарганатай зайрмаг, чацарганатай тоортон зайрмаг хийж байна. Нэг өдөрт 2000 ширхэг чацарганатай зайрмаг үйлдвэрлэн ажиллаж байна.

Тус компани нь 2014 онд ажлын байраа өргөжүүлэн Үүрэг нуур төвөө байгуулж тэндээ 8 нэрийн хүнсний дэлгүүр өөрийн “Миша” зайрмагны цех, арьс шир, ноолуур авах цэгээ амжилттай ажиллуулж байна.

2га –д тариалалт хийдэг.

САНАЛ БОЛГОЖ БУЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД:

 

Холбоо барих:

Хаяг: Хаяг: Увс аймаг Улаангом сум
Утас: 99992963, 99032099

 

Read 615 times
Last modified on 02 February 2021

Увс аймгийн зэрлэг чацарганы түүх

Чацарганы ботаникийн нэр Hippophae L. буюу морь гэсэн утгатай грек үгнээс гаралтай. Эртний Грекчүүд морьддоо хүч тэнхээ өгөх, арьсыг нь гялалзуулах зорилгоор өгдөг байсан гэж үздэг. Түүхийн хамгийн алдартай байлдан дагуулагчдын нэг болох Чингис хаан хүч чадлыг нь сэргээх зорилгоор цэрэг, морьддоо чацаргана өгдөг байжээ. Чацарганы гайхамшигт түүх нь эртнээс улбаатай болно. Монгол улсын 21 аймгаас Увс аймгийг хамгийн сайн чацарганы нутаг гэж үздэг. Далайн түвшнээс дээш 936 метрийн өндөрт байдаг цаг агаарын эрс тэс нөхцөлд тэсвэртэй жижигхэн боловч зөөлөн жимс ургадаг бөгөөд өвлийн -50 ºС, зуны +40 хэмийн хүртэл байдаг. Мөнх цэвдэгт усаар тэжээгддэг, шаварлаг иодын хөрс нь Увсын чацарганы өвөрмөц чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулдаг.

Манай хаяг

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Увс аймаг дахь салбарын хаяг: Увс аймаг Улаангом сум 5-р баг 8-1б

Холбоо барих

Хамтран ажиллах, асуух асуулт байвал доорх хаягаар холбоо барина уу.

МҮХАҮТ–ын Увс аймаг дахь салбар танхимын дарга: С.Сэржим

Утас: 99012304

Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Байршил