ГАЗАР ЖИМС ХХК

Газар жимс ХХК нь 2005 онд байгуулагдсан. 8 га газарт чацаргана, үхрийн нүдний мод үржүүлж зах зээлд нийлүүлэх, чацаргана үхрийн нүд зэрэг жимс тариалж боловсруулах ажил эрхэлдэг. Газар жимс ХХК нь үүсгэн байгуулагдсанаас хойш 11 жилийн хугацаанд жимс жимсгэнэ тариалах, жимсний мод үржүүлэх чиглэлээр ХАА-н салбарт амжилттай ажиллаж ирсэн.

Газар жимс ХХК нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дотоодын зах зээл болон зэргэлдээх аймгууд мөн Улаанбаатар хотын сүлжээ дэлгүүр болон компаниудад мөн аймгийнхаа хүнсний үйлдвэрт тогтмол нийлүүлж ирсэн.  Газар жимс ХХК нь 8 га газарт тариалалт хийдэг. Улирлын чанартай 20 гаруй ажилчинтай.

Холбоо барих:

Хаяг: Увс Улаангом сум 12-р баг
Утас: 93123361
Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Facebook: Yagaa Lhagva

Read 523 times
Last modified on 02 February 2021

Увс аймгийн зэрлэг чацарганы түүх

Чацарганы ботаникийн нэр Hippophae L. буюу морь гэсэн утгатай грек үгнээс гаралтай. Эртний Грекчүүд морьддоо хүч тэнхээ өгөх, арьсыг нь гялалзуулах зорилгоор өгдөг байсан гэж үздэг. Түүхийн хамгийн алдартай байлдан дагуулагчдын нэг болох Чингис хаан хүч чадлыг нь сэргээх зорилгоор цэрэг, морьддоо чацаргана өгдөг байжээ. Чацарганы гайхамшигт түүх нь эртнээс улбаатай болно. Монгол улсын 21 аймгаас Увс аймгийг хамгийн сайн чацарганы нутаг гэж үздэг. Далайн түвшнээс дээш 936 метрийн өндөрт байдаг цаг агаарын эрс тэс нөхцөлд тэсвэртэй жижигхэн боловч зөөлөн жимс ургадаг бөгөөд өвлийн -50 ºС, зуны +40 хэмийн хүртэл байдаг. Мөнх цэвдэгт усаар тэжээгддэг, шаварлаг иодын хөрс нь Увсын чацарганы өвөрмөц чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулдаг.

Манай хаяг

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Увс аймаг дахь салбарын хаяг: Увс аймаг Улаангом сум 5-р баг 8-1б

Холбоо барих

Хамтран ажиллах, асуух асуулт байвал доорх хаягаар холбоо барина уу.

МҮХАҮТ–ын Увс аймаг дахь салбар танхимын дарга: С.Сэржим

Утас: 99012304

Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Байршил