ДОКТОР ЦЭГ ХХК

ДОКТОР ЦЭГ ХХК компани анх 2005 онд Увс аймгийн Улаангом суманд 3 га газарт чацаргана тарьж эхэлсэн бөгөөд 2008 оноос одоог хүртэл чацаргана, үхрийн нүд, бургас, улиас, хайлаас, шинэсний тарьц суулгац бэлтгэж байна. Өнөөдрийн байдлаар 250,000 орчим суулгац бэлтгэж хувь хүн, албан байгууллагад нийлүүлээд байна.

2017 онд МҮХАҮТ-ын дэргэдэх Pro value төсөлд хамрагдсанаар GAP-н стандарт шаардлагад нийцсэн 2 га талбайг цоо шинээр байгуулж ОХУ-ын Барнаулын эрдэм шинжилгээний станцаас Чуйская, Эссел, Элизабет гэх мэт элит сортын чацарганы суулгац авч ирж нутагшуусан бөгөөд 2020 онд дахин нэмж 5 га газарт тариалалт хийхээр төлөвлөн ажиллаж байна.

 

САНАЛ БОЛГОЖ БУЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД:

 

Холбоо барих:

Хаяг: 5-р баг, хуучин нисэхийн дээд талд Улаангом сум, Увс аймаг, Монгол улс
Утас: 99993904, 99109759

Read 588 times
Last modified on 02 February 2021

Увс аймгийн зэрлэг чацарганы түүх

Чацарганы ботаникийн нэр Hippophae L. буюу морь гэсэн утгатай грек үгнээс гаралтай. Эртний Грекчүүд морьддоо хүч тэнхээ өгөх, арьсыг нь гялалзуулах зорилгоор өгдөг байсан гэж үздэг. Түүхийн хамгийн алдартай байлдан дагуулагчдын нэг болох Чингис хаан хүч чадлыг нь сэргээх зорилгоор цэрэг, морьддоо чацаргана өгдөг байжээ. Чацарганы гайхамшигт түүх нь эртнээс улбаатай болно. Монгол улсын 21 аймгаас Увс аймгийг хамгийн сайн чацарганы нутаг гэж үздэг. Далайн түвшнээс дээш 936 метрийн өндөрт байдаг цаг агаарын эрс тэс нөхцөлд тэсвэртэй жижигхэн боловч зөөлөн жимс ургадаг бөгөөд өвлийн -50 ºС, зуны +40 хэмийн хүртэл байдаг. Мөнх цэвдэгт усаар тэжээгддэг, шаварлаг иодын хөрс нь Увсын чацарганы өвөрмөц чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулдаг.

Манай хаяг

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Увс аймаг дахь салбарын хаяг: Увс аймаг Улаангом сум 5-р баг 8-1б

Холбоо барих

Хамтран ажиллах, асуух асуулт байвал доорх хаягаар холбоо барина уу.

МҮХАҮТ–ын Увс аймаг дахь салбар танхимын дарга: С.Сэржим

Утас: 99012304

Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Байршил