МӨНХИЙН АЛТАН ГАДАС ХХК

Мөнхийн алтан гадас ХХК 2012 онд байгуулагдсан бөгөөд 2016 оноос Улаангом суманд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Увс аймгийн хэмжээнд газар тариалангийн ургамал хамгаалах бодис импортлох, борлуулах тусгай зөвшөөрөлтэй компани бөгөөд бордоо болон, ургамал хамгаалах бодис борлуулж байна. Бүх төрлийн хүнсний ногоо, төмсний сортын үр худалдаалдаг. Хаварт хүнсний ногооны 2000-5000 ш үрсэлгээ өөрсдөө бойжуулж худалдаалдаг.

Сүүлийн 4 жилд иргэд , аж ахуйн нэгжийн хүсэлтээр 300 орчим ширхэг алим, 100 ш чавга, 600 ш үхрийн нүд, 20 ш интоорын суулгацыг ОХУ-ын хүрээлэнгээс гэрээ хийж оруулж ирж борлуулсан бөгөөд манай аймгийн иргэд энэ хэмжээний эдгээр жимсийг тариалж эхний хүмүүс ургацаа аваад эхэлсэн. Суулгац, үрсэлгээгээ нийлүүлэхдээ тариалах, арчлах зөвлөгөөг хамт өгдөг. Оросын суулгац гарал үүсэл тодорхой, сортын сонголттой боловч үнэ өндөр учраас хүмүүс цөөхөн тоогоор авдаг.

Чацарганы сортуудыг сорьж, аль сорт нь Увс аймгийн нөхцөлд илүү ургац өгч байгааг судалж, судалгаа хийж, сайн сортыг тариаланчдад зөвлөдөг.

Увс аймагт анхны чацарганы сортын жишиг эх цэцэрлэг байгуулах улмаар эх цэцэрлэгээс суулгац хийж, тариаланчдыг сортын, хямд суулгацаар хангах ,жишиг дадлагын талбай байгуулж, иргэдэд үзүүлэх сургалт хийх мөн зарим төрлийн жимс жимсгэнийг тарьж турших ажлуудыг хийнэ.

Тарьж, сорьж байгаа чацарганы 10 сорт:

  • Алей,
  • Августина,
  • Росинка,
  • Пантелеева,
  • Эссель,
  • Клавдия,
  • Чуйская,
  • Алтайская,
  • Теньга,
  • Живко

0,5 га-д тариалалт хийдэг.

Холбоо барих

Цахим шуудан: gu_nyamjav@ yahoo.com
Утас: 90114469

 

Read 581 times
Last modified on 02 February 2021

Увс аймгийн зэрлэг чацарганы түүх

Чацарганы ботаникийн нэр Hippophae L. буюу морь гэсэн утгатай грек үгнээс гаралтай. Эртний Грекчүүд морьддоо хүч тэнхээ өгөх, арьсыг нь гялалзуулах зорилгоор өгдөг байсан гэж үздэг. Түүхийн хамгийн алдартай байлдан дагуулагчдын нэг болох Чингис хаан хүч чадлыг нь сэргээх зорилгоор цэрэг, морьддоо чацаргана өгдөг байжээ. Чацарганы гайхамшигт түүх нь эртнээс улбаатай болно. Монгол улсын 21 аймгаас Увс аймгийг хамгийн сайн чацарганы нутаг гэж үздэг. Далайн түвшнээс дээш 936 метрийн өндөрт байдаг цаг агаарын эрс тэс нөхцөлд тэсвэртэй жижигхэн боловч зөөлөн жимс ургадаг бөгөөд өвлийн -50 ºС, зуны +40 хэмийн хүртэл байдаг. Мөнх цэвдэгт усаар тэжээгддэг, шаварлаг иодын хөрс нь Увсын чацарганы өвөрмөц чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулдаг.

Манай хаяг

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Увс аймаг дахь салбарын хаяг: Увс аймаг Улаангом сум 5-р баг 8-1б

Холбоо барих

Хамтран ажиллах, асуух асуулт байвал доорх хаягаар холбоо барина уу.

МҮХАҮТ–ын Увс аймаг дахь салбар танхимын дарга: С.Сэржим

Утас: 99012304

Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Байршил