ДННМГ ХХК

ДННМГ  ХХК  нь 2007 онд Увс аймгийн Улаангом сумын Гашууны голд 2,5 га газарт анх 600 ш чацаргана, 350 ш үхрийн нүдний мод тариалж  үйл ажиллагаа эхлүүлсэн. Эдүгээ 2000 гаруй чацаргана, 500 гаруй үхрийн нүдний мод бүхий жимсний томоохон цэцэрлэгтэй болсон бөгөөд 2013 оноос хойш “ДННМГ” ХХК болон өргөжсөн. Одоо манай компани жилдээ 10-15тн чацаргана, 300-350 кг үхрийн нүд хураан авч зах зээлд нийлүүлж байна.

Үүнээс гадна жилдээ 5000-8000ш жимсний суулгац мод үржүүлэн үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Байгуулагдсан цагаасаа хойш 5-6 хүнийг тогтмол ажлын байраар хангахаас гадна хавар намарт улирлын чанартай туслах ажилтанаар 15-20 хүн ургац хураалтын үеэр 60-130 хүнийг ажиллуулдаг онцлогтой. 2016 оноос эхлэн Увс аймгийн худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэд байгууллагдсан “Чацарганы кластер” багт гишүүнээр элсэн орж бусад чацаргана тариалагч үйлдвэрлэгч нартай нягт хамтран ажилладаг болсон.

2012 оноос эхлэн Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцож ирсэн. Түүнчлэн “Монголын хотуудын холбоо-2011” “Баруун бүс түншлэл-2013” зэрэг үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож чацарганы цэвэр шүүс, тос зэрэг бүтээгдэхүүнээр мөнгөн медаль өргөмжлөлөөр шагнагдаж байсан. Манай компани нь ХААЗД, ҮЗД зэргийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж чанарыг эрхэмлэх хүнсний аюулгүй байдлыг хангах зорилт тавин ажиллаж байна.

САНАЛ БОЛГОЖ БУЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД:

Холбоо барих:

Хаяг: Увс аймаг Улаангом сум 5-р баг Гашууны гол
Утас: 99458908, 99949551
Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Read 555 times
Last modified on 02 February 2021

Увс аймгийн зэрлэг чацарганы түүх

Чацарганы ботаникийн нэр Hippophae L. буюу морь гэсэн утгатай грек үгнээс гаралтай. Эртний Грекчүүд морьддоо хүч тэнхээ өгөх, арьсыг нь гялалзуулах зорилгоор өгдөг байсан гэж үздэг. Түүхийн хамгийн алдартай байлдан дагуулагчдын нэг болох Чингис хаан хүч чадлыг нь сэргээх зорилгоор цэрэг, морьддоо чацаргана өгдөг байжээ. Чацарганы гайхамшигт түүх нь эртнээс улбаатай болно. Монгол улсын 21 аймгаас Увс аймгийг хамгийн сайн чацарганы нутаг гэж үздэг. Далайн түвшнээс дээш 936 метрийн өндөрт байдаг цаг агаарын эрс тэс нөхцөлд тэсвэртэй жижигхэн боловч зөөлөн жимс ургадаг бөгөөд өвлийн -50 ºС, зуны +40 хэмийн хүртэл байдаг. Мөнх цэвдэгт усаар тэжээгддэг, шаварлаг иодын хөрс нь Увсын чацарганы өвөрмөц чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулдаг.

Манай хаяг

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Увс аймаг дахь салбарын хаяг: Увс аймаг Улаангом сум 5-р баг 8-1б

Холбоо барих

Хамтран ажиллах, асуух асуулт байвал доорх хаягаар холбоо барина уу.

МҮХАҮТ–ын Увс аймаг дахь салбар танхимын дарга: С.Сэржим

Утас: 99012304

Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Байршил