СОЛОНГО ТАЛСТ ХХК

“Солонго талст” ХХК нь анх 1990 онд “Солонго” пүүс нэртэйгээр байгуулагдаж давс боловсруулах үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлүүлсэн.

1998 онд газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өөрийн эзэмшлийн 4га талбайд бургас, улиас, хайлаас модыг үржүүлж, 2000 оноос төмс хүнсний ногоо, хүнсний ногооны үр малын тэжээлийн ургамал, 2008 оноос өөрийн эзэмшлийн газар доорх услалтын систем бүхий 35 га газарт чацаргана, үхрийн нүд, алим, бэсрэг алим, чавга, интоор, гүзээлзгэнийн 15000 орчим жимсний эх мод тариалан жилд 20 орчим тонн ургац хураан зах зээлд нийлүүлэхээс гадна жил бүр 80,000-120,000 ширхэг чацаргана, үхэр нүдний суулгац үржүүлж, 5000 пресс өвс, тэжээлийн ургамал хураан авч байна. Өнгөрсөн хугацаанд чацаргана, үхэр нүдний 500,000 орчим суулгац бэлдэж иргэн, аж ахуйн нэгжүүд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн зөн, Адра Монгол ОУБ-аас зарласан тендерт шалгарч Улаанбаатар хот, Дархан-Уул, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Баян-Өлгий, Ховд, Завхан, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Дорнод, Хэнтий, Сүхбаатар зэрэг аймгуудад 400,000 гаруй суулгац нийлүүлээд байна.

Компанийн үйл ажиллагааг үнэлэн дараах шагнал, өргөмжлөлийг тус компанид өгсөн байна. Үүнд:

  • 2006 онд "Аймгийн АОЭХ-ны хүндэт өргөмжлөл, цом, Монголын Үндэсний татварын албаны талархлын бичиг
  • 2008, 2009 онд Увс аймгийн Татварын хэлтсийн "А" үнэлгээтэй гэрчилгээ
  • 2010 онд Увс аймгийн "Шилдэг татвар төлөгч" өргөмжлөл
  • 2011 онд ТЕГ-ын "Найдвартай татвар төлөгч" гэрчилгээ, ХХААХҮЯ-ны хүндэт өргөмжлөл, Монголын үндэсний ХАҮТ-ын "Хүндэт жуух"
  • 2012 онд "Нийгмийн даатгалын ерөнхий газрын талархлын бичиг, Увс аймгийн "Шилдэг татвар төлөгч" өргөмжлөл
  • 2014 онд Увс аймгийн “Тэргүүний тариаланч” хамт олон өргөмжлөл, цом
  • 2015 онд Монголын үндэсний ХАҮТ-ын шилдэг аж ахуйн нэгж өргөмжлөл, цом
  • 2019 онд Увс аймгийн ХАБЭА-ийн зөвлөлийн дулаан үйлдвэрлэлийн салбарын “Ажлын байрны эрсдэлгүй” шилдэг хамт олон өргөмжлөл”-өөр тус тус шагнагдсан.

35 га-д тариалалт хийж мөн суулгац бэлддэг. Манай компани 39 ажилчинтайгаар үйл ажиллагаа явуулдаг.

Холбоо барих:

Утас: 99452014
Фэйсбүүк: Khorloo Shirnen

Read 541 times
Last modified on 02 February 2021

Увс аймгийн зэрлэг чацарганы түүх

Чацарганы ботаникийн нэр Hippophae L. буюу морь гэсэн утгатай грек үгнээс гаралтай. Эртний Грекчүүд морьддоо хүч тэнхээ өгөх, арьсыг нь гялалзуулах зорилгоор өгдөг байсан гэж үздэг. Түүхийн хамгийн алдартай байлдан дагуулагчдын нэг болох Чингис хаан хүч чадлыг нь сэргээх зорилгоор цэрэг, морьддоо чацаргана өгдөг байжээ. Чацарганы гайхамшигт түүх нь эртнээс улбаатай болно. Монгол улсын 21 аймгаас Увс аймгийг хамгийн сайн чацарганы нутаг гэж үздэг. Далайн түвшнээс дээш 936 метрийн өндөрт байдаг цаг агаарын эрс тэс нөхцөлд тэсвэртэй жижигхэн боловч зөөлөн жимс ургадаг бөгөөд өвлийн -50 ºС, зуны +40 хэмийн хүртэл байдаг. Мөнх цэвдэгт усаар тэжээгддэг, шаварлаг иодын хөрс нь Увсын чацарганы өвөрмөц чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулдаг.

Манай хаяг

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Увс аймаг дахь салбарын хаяг: Увс аймаг Улаангом сум 5-р баг 8-1б

Холбоо барих

Хамтран ажиллах, асуух асуулт байвал доорх хаягаар холбоо барина уу.

МҮХАҮТ–ын Увс аймаг дахь салбар танхимын дарга: С.Сэржим

Утас: 99012304

Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Байршил