ССТ - ОД ХХК

ССТ-ОД ХХК нь 1998 оны 5-р сард үүсгэн байгуулагдсанаас хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Анх дулаан үйлдвэрлэн түгээх, халуун усны үйлчилгээний чиглэлээр 13 ажилтантай, 16.5 сая төгрөгийн дүрмийн сантай байгуулагдаж байсан бол Татварт дундажаар 50,0-70,0 сая төгрөгийг улсын төсөвт төлдөг аж ахуй нэгж болон өргөжиж аймаг орон нутагтаа тэргүүлэх нэр хүндтэй болж байна.

Тус компанийн үйл ажиллагааны гол чиглэл нь дулаан үйлдвэрлэн түгээх, уст цэг гаргах, услалтын системийн барилага угсралтын ажил болон засвар үйлчилгээ, усны барилга байгууламжийг шинээр барьж байгуулах,иргэний болон үйлдвэрлэлийн барилга байгууламжийг барьж засварлах, газар тариалан эрхлэн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах тэр дундаа чацаргана, үхрийн нүд тариалан, Увс аймгийн Сагил сумын Боршоон голын усыг түшиглэн 25га талбайд чацарганы төгөл байгуулан ажиллаж байна. Нийт 50 гаруй ажилтантай.

Тус компани нь энэ хугацаанд бэлчээрийн усан хангамжинд зориулсан инженерийн хийцтэй 30 гаруй уст цэг, Увс Ховд Баян-Өлгий аймгуудад инженерийн хийцтэй услалтын системийг шинээр барих сэргээн засварлах ажлыг хийсэн.

Холбоо барих:

Хаяг: Увс аймаг Улаангом сум 10-р баг
Утас: 99452021, 99045533

Read 560 times
Last modified on 02 February 2021

Увс аймгийн зэрлэг чацарганы түүх

Чацарганы ботаникийн нэр Hippophae L. буюу морь гэсэн утгатай грек үгнээс гаралтай. Эртний Грекчүүд морьддоо хүч тэнхээ өгөх, арьсыг нь гялалзуулах зорилгоор өгдөг байсан гэж үздэг. Түүхийн хамгийн алдартай байлдан дагуулагчдын нэг болох Чингис хаан хүч чадлыг нь сэргээх зорилгоор цэрэг, морьддоо чацаргана өгдөг байжээ. Чацарганы гайхамшигт түүх нь эртнээс улбаатай болно. Монгол улсын 21 аймгаас Увс аймгийг хамгийн сайн чацарганы нутаг гэж үздэг. Далайн түвшнээс дээш 936 метрийн өндөрт байдаг цаг агаарын эрс тэс нөхцөлд тэсвэртэй жижигхэн боловч зөөлөн жимс ургадаг бөгөөд өвлийн -50 ºС, зуны +40 хэмийн хүртэл байдаг. Мөнх цэвдэгт усаар тэжээгддэг, шаварлаг иодын хөрс нь Увсын чацарганы өвөрмөц чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулдаг.

Манай хаяг

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Увс аймаг дахь салбарын хаяг: Увс аймаг Улаангом сум 5-р баг 8-1б

Холбоо барих

Хамтран ажиллах, асуух асуулт байвал доорх хаягаар холбоо барина уу.

МҮХАҮТ–ын Увс аймаг дахь салбар танхимын дарга: С.Сэржим

Утас: 99012304

Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Байршил