УЛААН ШҮРЭН ЧАНДМАНЬ ХХК

Тус компани нь 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “Улаан шүрэн чандмань” ХХК нэртэйгээр анх байгуулагдсан.

Гадаад дотоод худалдаа, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Газар тариалангийн чиглэлээр хүнсний ногооны үр үйлдвэрлэж, шар лууван, шар манжин, хүрэн манжин зэрэг нэр төрлийн үрийг дотоодын зах зээлд нийлүүлэн ажилладаг. Мөн үхрийн нүд, чацаргана, чимэглэлийн суулгацыг хүлэмжинд болон усалгаатай нөхцөлд үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. Газар тариалангийн чиглэлээр чацаргана, үхрийн нүд, алим, чавга зэрэг жимсний модыг 15 га талбайд 2015-2016 онуудад тариалж ургацаа аваад эхэлсэн. Одоогийн байдлаар 2019 онд 30 тн чацаргана жимс, 1.5 тн үхрийн нүдний жимсийг хураан авсан. Өөрийн бололцоо хүчин чадалдаа тохируулан чацарганы цэвэр шүүс, үхрийн нүдний шүүс, чацарганы цэвэр тос, чацаргана, үхрийн нүдний чанамал зэрэг бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нийлүүлэн ажиллаж байна. Бидний цаашдын зорилт : Цаашид үйлдвэрлэлийн гарцаа нэмэгдүүлж, бүтээгдэхүүний нэр төрөл, чанар дээр анхааран сүүлийн үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

15 га талбайд тариалалт хийдэг. Компани 15 ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.

САНАЛ БОЛГОЖ БУЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД: 

 

Холбоо барих:

Хаяг: Увс аймаг Улаангом сум 1-р баг
Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Утас: 99099363

Read 502 times
Last modified on 02 February 2021

Увс аймгийн зэрлэг чацарганы түүх

Чацарганы ботаникийн нэр Hippophae L. буюу морь гэсэн утгатай грек үгнээс гаралтай. Эртний Грекчүүд морьддоо хүч тэнхээ өгөх, арьсыг нь гялалзуулах зорилгоор өгдөг байсан гэж үздэг. Түүхийн хамгийн алдартай байлдан дагуулагчдын нэг болох Чингис хаан хүч чадлыг нь сэргээх зорилгоор цэрэг, морьддоо чацаргана өгдөг байжээ. Чацарганы гайхамшигт түүх нь эртнээс улбаатай болно. Монгол улсын 21 аймгаас Увс аймгийг хамгийн сайн чацарганы нутаг гэж үздэг. Далайн түвшнээс дээш 936 метрийн өндөрт байдаг цаг агаарын эрс тэс нөхцөлд тэсвэртэй жижигхэн боловч зөөлөн жимс ургадаг бөгөөд өвлийн -50 ºС, зуны +40 хэмийн хүртэл байдаг. Мөнх цэвдэгт усаар тэжээгддэг, шаварлаг иодын хөрс нь Увсын чацарганы өвөрмөц чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулдаг.

Манай хаяг

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Увс аймаг дахь салбарын хаяг: Увс аймаг Улаангом сум 5-р баг 8-1б

Холбоо барих

Хамтран ажиллах, асуух асуулт байвал доорх хаягаар холбоо барина уу.

МҮХАҮТ–ын Увс аймаг дахь салбар танхимын дарга: С.Сэржим

Утас: 99012304

Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Байршил