УС ЭРДЭНЭ ЖИМС ХХК

“Ус Эрдэнэ Жимс” ХХК нь 1991 онд Ус-Эрдэнэ пүүс нэртэйгээр Увс аймгийн Улаангом суманд үүсгэн байгуулагдсан. Усалгаатай газар тариалан, хүнсний үйлдвэрлэл худалдааны чиглэлээр 23 жил тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. 2000 онд “Аймгийн аврага бригад”, 2007 онд ХЭАХН-ийн “Хэрэглэгч хаан цом”, Аймгийн шилдэг “Татвар төлөгч”, 2008 онд “Аймгийн тэргүүний үйлдвэрлэгч”, МҮХАҮТ-ийн “Гран-При” цом, 2009 онд Улсын Усны тэргүүний аж ахуй, 2011 оны Монгол Улсын анхны “Улсын тэргүүний Жимсний аж ахуй”-гаар шалгараад байна. Тус компанийн жимсний аж ахуй нь нийт 30 га-д жимс жимсгэнэ тариалдаг бөгөөд тариалалтаас эцсийн бүтээгдэхүүн хүртэл боловсруулалт хийдэг. Өөрийн тариалсан жимсээр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн “ЖИНХЭНЭ” брэнд нэртэйгээр хэрэглэгчдэд хүргэж байна.

30 га-д тариалалт хийдэг. Үндсэн 10 ажилтан, улирлын чанартай гэрээт 10 ажилтантай байна.

Холбоо барих:

Хаяг: Увс аймаг Улаангом сум 7-р баг
Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Утас: 99005773

 

Read 701 times
Last modified on 02 February 2021

Увс аймгийн зэрлэг чацарганы түүх

Чацарганы ботаникийн нэр Hippophae L. буюу морь гэсэн утгатай грек үгнээс гаралтай. Эртний Грекчүүд морьддоо хүч тэнхээ өгөх, арьсыг нь гялалзуулах зорилгоор өгдөг байсан гэж үздэг. Түүхийн хамгийн алдартай байлдан дагуулагчдын нэг болох Чингис хаан хүч чадлыг нь сэргээх зорилгоор цэрэг, морьддоо чацаргана өгдөг байжээ. Чацарганы гайхамшигт түүх нь эртнээс улбаатай болно. Монгол улсын 21 аймгаас Увс аймгийг хамгийн сайн чацарганы нутаг гэж үздэг. Далайн түвшнээс дээш 936 метрийн өндөрт байдаг цаг агаарын эрс тэс нөхцөлд тэсвэртэй жижигхэн боловч зөөлөн жимс ургадаг бөгөөд өвлийн -50 ºС, зуны +40 хэмийн хүртэл байдаг. Мөнх цэвдэгт усаар тэжээгддэг, шаварлаг иодын хөрс нь Увсын чацарганы өвөрмөц чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулдаг.

Манай хаяг

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Увс аймаг дахь салбарын хаяг: Увс аймаг Улаангом сум 5-р баг 8-1б

Холбоо барих

Хамтран ажиллах, асуух асуулт байвал доорх хаягаар холбоо барина уу.

МҮХАҮТ–ын Увс аймаг дахь салбар танхимын дарга: С.Сэржим

Утас: 99012304

Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Байршил