ХАТНЫ УЛААН ХХК

Хатны улаан ХХК нь 2009 онд байгуулагдсан. 14 га-д тариалалт хийдэг. Байнгын ажилтан 8 улирлын чанартай 20-40 хүн авч ажилуулдаг. Чацарганы 3000 гаруй мод бүхий 3 га газар бүрэн ногоорч ургасан цэцэрлэгтэй. Жилд 5-20 тн жимс хураан авч бүрэн боловсруулдаг. Одоогоор нэмэлт 20 га талбайг бэлтгэж байгаа бөгөөд цаашдын төлөвлөлтөнд 10000 ширхэг мод тарих ба бүрэн технологийн шийдлээр шийдсэн цэцэрлэг бий болгохоор ажиллаж байна. Чацаргана жимс нь 9-р сарын 5 гэхэд бүрэн боловсорч тос сууж өгөх бөгөөд энэ үед нь түүж стандартын шаардлага хангасан хүнсний зориулалттай хөргөгч зооринд хадгалан боловсруулж

  • чацарганы тос
  • чацарганы шүүс
  • чацарганы цай
  • чацарганатай ааруул гэх мэт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд гаргадаг.

Манай компани нь “Мишээл экспо” “Увсад үйлдвэрлэв” зэрэг үзэсгэлэн худалдаа Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хотуудаар үзэсгэлэн худалдаанд оролцож бараа бүтээгдэхүүнээ сурталчилан таниулж, борлуулалтаа хийдэг.

Хэмжээ (тариалалтын талбай, ажилчдын тоо гэх ): талбай ажилчдын тоо: 14 га-д тариалалт хийдэг. Байнгын ажилтан 8 улирлын чанартай 20-40 хүн авч ажилуулдаг.

САНАЛ БОЛГОЖ БУЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД:

Холбоо барих:

Хаяг: Увс аймаг Улаангом сум 7-р баг
Утас: 90118191, 99459701
Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Read 552 times
Last modified on 02 February 2021

Увс аймгийн зэрлэг чацарганы түүх

Чацарганы ботаникийн нэр Hippophae L. буюу морь гэсэн утгатай грек үгнээс гаралтай. Эртний Грекчүүд морьддоо хүч тэнхээ өгөх, арьсыг нь гялалзуулах зорилгоор өгдөг байсан гэж үздэг. Түүхийн хамгийн алдартай байлдан дагуулагчдын нэг болох Чингис хаан хүч чадлыг нь сэргээх зорилгоор цэрэг, морьддоо чацаргана өгдөг байжээ. Чацарганы гайхамшигт түүх нь эртнээс улбаатай болно. Монгол улсын 21 аймгаас Увс аймгийг хамгийн сайн чацарганы нутаг гэж үздэг. Далайн түвшнээс дээш 936 метрийн өндөрт байдаг цаг агаарын эрс тэс нөхцөлд тэсвэртэй жижигхэн боловч зөөлөн жимс ургадаг бөгөөд өвлийн -50 ºС, зуны +40 хэмийн хүртэл байдаг. Мөнх цэвдэгт усаар тэжээгддэг, шаварлаг иодын хөрс нь Увсын чацарганы өвөрмөц чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулдаг.

Манай хаяг

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Увс аймаг дахь салбарын хаяг: Увс аймаг Улаангом сум 5-р баг 8-1б

Холбоо барих

Хамтран ажиллах, асуух асуулт байвал доорх хаягаар холбоо барина уу.

МҮХАҮТ–ын Увс аймаг дахь салбар танхимын дарга: С.Сэржим

Утас: 99012304

Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Байршил