05 February 2021

"Монголын чацаргана дэлхийн зах зээлд" чацарганы кластерын анхдугаар форум боллоо

МҮХАҮТ нь 2015 оноос эхлэн Германы Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Холбоотой хамтран чацарганы нэмүү өртгийн сүлжээг дэмжих Pro Value төслийг Увс аймагт амжилттай хэрэгжүүлж байна. Уг төсөл нь чацарганы нэмүү өртгийн сүлжээг дэмжих, өндөр өртөг бүхий бүтээгдэхүүн хөгжүүлэх замаар орон нутагт шинэ ажлын байрыг нэмэгдүүлэх, ЖДҮ эрхлэгчдийн ашиг орлогыг нэмэгдүүлэн хөдөөгийн хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлээр хэрэгжиж байна.

Мөн Европын Холбооны санхүүжилттэй "Монгол Улсын худалдааг дэмжих" (ТРАМ) төслийг 2018 оноос эхлүүлж, Монголын эдийн засгийг төрөлжүүлэх, нэмүү өртөгтэй уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бэхжүүлэх, монголын барааг олон улсын зах зээлд гаргахад нь дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллагууд ба хувийн хэвшлийн чадавхийг сайжруулахаар ажиллаж байгаа юм.

Танхимын санаачилгаар тус 2 төслийн хүрээнд Улаанбаатар болон Увс аймагт экспортын баримжаатай чацарганы кластер бэхжих үндэс тавигдсан. Энэ нь цаашид чацарганы салбарыг улам хөгжүүлэн гадаадын хэрэглэгчдэд таниулах, дэлхийд танигдсан инновацилаг бүтээгдэхүүний төлөө оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.

Чацарганы кластерын нээлт, анхдугаар форумд чацаргана тариалдаг, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эскпортолдог компани, бизнес эрхлэгчдийн төлөөлөл 100 гаруй хүн оролцсон бөгөөд төр засгийн байгууллагаас жимсний салбарт төрөөс баримтлах бодлого, чацарганы бүтээгдэхүүний эскпортын төлвийн талаар мэдээлэл өглөө.

Read 540 times

Увс аймгийн зэрлэг чацарганы түүх

Чацарганы ботаникийн нэр Hippophae L. буюу морь гэсэн утгатай грек үгнээс гаралтай. Эртний Грекчүүд морьддоо хүч тэнхээ өгөх, арьсыг нь гялалзуулах зорилгоор өгдөг байсан гэж үздэг. Түүхийн хамгийн алдартай байлдан дагуулагчдын нэг болох Чингис хаан хүч чадлыг нь сэргээх зорилгоор цэрэг, морьддоо чацаргана өгдөг байжээ. Чацарганы гайхамшигт түүх нь эртнээс улбаатай болно. Монгол улсын 21 аймгаас Увс аймгийг хамгийн сайн чацарганы нутаг гэж үздэг. Далайн түвшнээс дээш 936 метрийн өндөрт байдаг цаг агаарын эрс тэс нөхцөлд тэсвэртэй жижигхэн боловч зөөлөн жимс ургадаг бөгөөд өвлийн -50 ºС, зуны +40 хэмийн хүртэл байдаг. Мөнх цэвдэгт усаар тэжээгддэг, шаварлаг иодын хөрс нь Увсын чацарганы өвөрмөц чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулдаг.

Манай хаяг

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Увс аймаг дахь салбарын хаяг: Увс аймаг Улаангом сум 5-р баг 8-1б

Холбоо барих

Хамтран ажиллах, асуух асуулт байвал доорх хаягаар холбоо барина уу.

МҮХАҮТ–ын Увс аймаг дахь салбар танхимын дарга: С.Сэржим

Утас: 99012304

Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Байршил