14 February 2022

МҮХАҮТ-аас Увс аймагт амжилттай хэрэгжүүлсэн Pro Value төслийг сурталчилах ажлыг Ховд аймагт зохион байгууллаа.

МҮХАҮТ-аас Увс аймагт амжилттай хэрэгжүүлсэн Pro Value төслийн  Кластерчилсан хөгжлийн тэргүүн туршлагыг Ховд аймгийн Булган сумын алим жимс тариалагчидад сурталчилж,  Увс кластер багийн гишүүдэд Булганы алим тариалагчидын туршлагыг харилцан солилцох сургалтыг Ховд аймгийн Б.Ганзориг даргатай Ховд салбар танхимтай хамтран  2021 оны 12 сарын 28,29 өдрүүдэд зохион байгууллаа. 

Цаашид Булган сумын ЗДТГ, Ховд салбар танхимтай хамтран тариаланчидын туршлага солилцох сургалтыг хамтран зохион байгуулж байхаар ярилцлаа.

Read 390 times

Увс аймгийн зэрлэг чацарганы түүх

Чацарганы ботаникийн нэр Hippophae L. буюу морь гэсэн утгатай грек үгнээс гаралтай. Эртний Грекчүүд морьддоо хүч тэнхээ өгөх, арьсыг нь гялалзуулах зорилгоор өгдөг байсан гэж үздэг. Түүхийн хамгийн алдартай байлдан дагуулагчдын нэг болох Чингис хаан хүч чадлыг нь сэргээх зорилгоор цэрэг, морьддоо чацаргана өгдөг байжээ. Чацарганы гайхамшигт түүх нь эртнээс улбаатай болно. Монгол улсын 21 аймгаас Увс аймгийг хамгийн сайн чацарганы нутаг гэж үздэг. Далайн түвшнээс дээш 936 метрийн өндөрт байдаг цаг агаарын эрс тэс нөхцөлд тэсвэртэй жижигхэн боловч зөөлөн жимс ургадаг бөгөөд өвлийн -50 ºС, зуны +40 хэмийн хүртэл байдаг. Мөнх цэвдэгт усаар тэжээгддэг, шаварлаг иодын хөрс нь Увсын чацарганы өвөрмөц чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулдаг.

Манай хаяг

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Увс аймаг дахь салбарын хаяг: Увс аймаг Улаангом сум 5-р баг 8-1б

Холбоо барих

Хамтран ажиллах, асуух асуулт байвал доорх хаягаар холбоо барина уу.

МҮХАҮТ–ын Увс аймаг дахь салбар танхимын дарга: С.Сэржим

Утас: 99012304

Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Байршил