ӨЛЗИЙ НУУР ХУЛСТ ХХК

Тус компани 2008 онд газар тариалан, хүнсний ногооны үр, мод үржүүлэг, суулгац тариалах, худалдаалах зорилгоор үүсгэн байгуулагдсан. Байгуулагдсан цагаас хойш газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж 1,5 га газар хашаалан жимсний талбай барьж байгуулан, жилд чацарганы болон үхрийн нүдний 35000 ширхэг суулгац, тариалж, чацарганы 1000ш мод, үхрийн нүдний 400ш мод тарьж, жилд дундажаар б тн жимс хураан авч, эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэгчидэд хүргэж үйлчилж байна.

Чацаргана, үхрийн нүд, хайлаас, улиас, бургас, шар хуайс тариалж орчноо ногооруулах. Орчин цагийн хүмүүст зайлшгүй чухал хэрэгцээт амин дэм болсон дээд зэргийн чанартай таримал аргаар боловсруулсан чацарганы тос, шүүс, варень, чацарганатай эдийн саван үхрийн нүд, аньс, нэрс зэрэг жимснээс шүүс, варень зэрэг бүтээгдэхүүн гаргаж дотоод гадаадын зах зээлд тасралтгүй нийлүүлэх замаар нийгмийн тодорхой нэг бүлгийн амжиргааны эх үүсвэрийг бий болгож аж ахуй эрхлэгчдэд үлгэр жишээ болохуйц ЖИМСГЭНИЙ ҮЙЛДВЭР БАЙГУУЛЛАХАД оршино.

1,5 га-д тариалалт хийдэг. Мөн 2020 онд нэмж 6 га-д тариалалт хийхээр төлөвлөж ажлын явц эхлээд байна. Одоо байнгын ажилладаг 4 хүн, улирлын чанартай ажилладаг 5-10 байгаа бөгөөд намар ургац хураах үеээр туслах 30-40 хүнийг ажлын түр байраар ханган ажилладаг.

САНАЛ БОЛГОЖ БУЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД:

 

Холбоо барих:

Хаяг: Moнгол улс,Увс аймаг Улаангом хот
Утас: 95959005, 88970336
Цахим шуудан: Ynjib This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it..

Read 880 times
Last modified on 02 February 2021

Увс аймгийн зэрлэг чацарганы түүх

Чацарганы ботаникийн нэр Hippophae L. буюу морь гэсэн утгатай грек үгнээс гаралтай. Эртний Грекчүүд морьддоо хүч тэнхээ өгөх, арьсыг нь гялалзуулах зорилгоор өгдөг байсан гэж үздэг. Түүхийн хамгийн алдартай байлдан дагуулагчдын нэг болох Чингис хаан хүч чадлыг нь сэргээх зорилгоор цэрэг, морьддоо чацаргана өгдөг байжээ. Чацарганы гайхамшигт түүх нь эртнээс улбаатай болно. Монгол улсын 21 аймгаас Увс аймгийг хамгийн сайн чацарганы нутаг гэж үздэг. Далайн түвшнээс дээш 936 метрийн өндөрт байдаг цаг агаарын эрс тэс нөхцөлд тэсвэртэй жижигхэн боловч зөөлөн жимс ургадаг бөгөөд өвлийн -50 ºС, зуны +40 хэмийн хүртэл байдаг. Мөнх цэвдэгт усаар тэжээгддэг, шаварлаг иодын хөрс нь Увсын чацарганы өвөрмөц чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулдаг.

Манай хаяг

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Увс аймаг дахь салбарын хаяг: Увс аймаг Улаангом сум 5-р баг 8-1б

Холбоо барих

Хамтран ажиллах, асуух асуулт байвал доорх хаягаар холбоо барина уу.

МҮХАҮТ–ын Увс аймаг дахь салбар танхимын дарга: С.Сэржим

Утас: 99012304

Цахим шуудан: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Байршил